using-a-listview
React Native-т жагсаалт бүхий өгөгдөлд зориулсан багц компонент байдаг. Ерөнхийдөө та FlatList эсвэл SectionList ашиглах хэрэгтэй болно.
FlatList компонент нь өөрчлөлт орох жагсаалтыг гүйлгэдэг компонент юм. Зарим зүйлст өөрчлөлт орох, урт жагсаалт байгаа үед FlatList ашиглах нь илүү тохиромжтой. Ерөнхий агуулгатай ScrollView-ийг бодволFlatList нь бүх элементүүдийг биш, одоо дэлгэц дээр харагдаж байгаа зүйлсийг л ажиллуулдаг.
FlatList компонентэд data болон renderItem гэсэн хоёр пропс шаардлагатай байдаг. data нь жагсаалтын мэдээллийн эх сурвалж нь юм. renderItem нь уг эх сурвалжаас нэг зүйлийг аваад форматтай компонент дээр ирж ажиллуулдаг.
Энэ жишээ дээр тогтсон өгөгдлийн энгийн FlatList хэрхэн үүсгэхийг харуулж байна. data пропс доторх зүйл бүхэн Text компонент шиг ажиллаж байна.
Хэрэв та iOS дээрх UITableView шиг бүлэг өгөгдлийг хэсэгчлэн, магадгүй толгой хэсэгтэй оруулахыг хүсэж байгаа бол SectionList ашиглаарай.
Жагсаалт харах функцийн түгээмэл ашиглагддаг нэг хэлбэр нь серверээс татсан датагаа харуулах юм. Ингэхийн тулд та React Native доторх сүлжээний тухай мэддэг байх хэрэгтэй.
