Натив модулийг тохируулах
Натив модулиуд нь ихэвчлэн npm пакэжээр хүрдэг. Энгийн Javascript-аас гадна тэд нь платформ тус бүрийн натив код агуулсан байдаг. npm пакэжийн талаа дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ зааврыг уншина уу.
Натив модулиуд нь
Аливаа натив модульд зориулсан энгийн нэг төслийн бүтцийг тохируулан хийхийн тулд бид гуравдагч талын багажийг ашиглана react-native-create-library. Тухайн сан хэрхэн ажилладаг тухай та лавшруулан судалж болно. Бидэнд харин ердөө энэ л хэрэгтэй:
$ npm install -g react-native-create-library
$ react-native-create-library MyLibrary
MyLibrary нь шинэ модулийн нэр нь байх юм. Үүний дараа та MyLibrary
гэсэн фолдерыг олж, npm пакэжээ компьютертоо доорх командыг өгч суулгана:
$ npm install
Үүний дараа та гол react аппынхаа фолдер руу очоод (react-native init MyApp
гэж үүсгэсэн)
- package.json дотроо шинээр үүсгэсэн модулиа dependency гэж нэмнэ
npm install
гэж өгөн, компьютер дээр npm сандаа зөөнө.
Үүний дараа та native-modules-ios эсвэл native-module-android руу код нэмэх боломжтой болно. Платформ тус бүрт зориулсан зааврыг MyLibrary
доторх README.md гэсэн хэсгэээс уншина уу.