Өндөр ба өргөн
Компонентийн өндөр болон өргөн нь дэлгэц дээрх хэмжээг тодорхойлно.
Тогтмол хэмжээс
Компонентийн хэмжээсийг тогтоох хамгийн энгийн арга бол тогтмол width
, height
-ийг нэмэх юм. React Native доторх бүх хэмжээс нь нэгжгүй байх бөгөөд тусгай нягтралын пикселийг (dips) илэрхийлнэ.
import React, { Component } from 'react';
import { AppRegistry, View } from 'react-native';
export default class FixedDimensionsBasics extends Component {
render() {
return (
<View>
<View style={{width: 50, height: 50, backgroundColor: 'powderblue'}} />
<View style={{width: 100, height: 100, backgroundColor: 'skyblue'}} />
<View style={{width: 150, height: 150, backgroundColor: 'steelblue'}} />
</View>
);
}
}
// skip this line if using Create React Native App
AppRegistry.registerComponent('AwesomeProject', () => FixedDimensionsBasics);
Энэхүү хэмжээсийг тогтоох аргыг дэлгэцийн хэмжээсээс үл хамааран үргэлж ижил хэмжээст байдаг компонентуудад ашиглах түгээмэл байдаг.
Уян хатан хэмжээ
Боломжит зайнд сунаж, агшин динамик хөдөлдөг компонентийн хэв маягийг тогтоохдоо flex
ашиглана. Энгийнээр та flex: 1
-ийг ашиглахад ижил эхтэй бусад компонентуудын энэ тэнцүү эзэлж байсан боломжит бүх зайг дүүргэнэ. flex
том өгөх тусам бусад хамаарал бүхий компонентуудтай харьцуулахад эзлэх харьцаа нь илүү өндөр байна.
Зөвхөн эхийн хэмжээс нь 0-ээс их байвал компонент боломжит зайг дүүргэн сунана. Хэрэв эх нь тогтмол
width
болонheight
эсвэлflex
-гүй бол эхийн хэмжээс нь 0 байх бөгөөдflex
-ийн дагаврууд нь үл харагдана.
import React, { Component } from 'react';
import { AppRegistry, View } from 'react-native';
export default class FlexDimensionsBasics extends Component {
render() {
return (
// Try removing the `flex: 1` on the parent View.
// The parent will not have dimensions, so the children can't expand.
// What if you add `height: 300` instead of `flex: 1`?
<View style={{flex: 1}}>
<View style={{flex: 1, backgroundColor: 'powderblue'}} />
<View style={{flex: 2, backgroundColor: 'skyblue'}} />
<View style={{flex: 3, backgroundColor: 'steelblue'}} />
</View>
);
}
}
// skip this line if using Create React Native App
AppRegistry.registerComponent('AwesomeProject', () => FlexDimensionsBasics);
Компонентийн хэмжээг тогтоосны дараа дэлгэц дээр хэрхэн гаргах тухай үзээрэй.