Өөр гадны платформууд
React Native нь зөвхөн Android, iOS-т зориулагдсан зүйл биш. Бусад платформууд дээр ашиглах боломжтой, хамтын дэмжлэгтэйгээр хийгддэг төслүүд байдаг:
- React Native Windows - Microsoft-ын Universal Windows Platform (UWP) болон Windows Presentation Foundation (WPF)-д зориулсан React Native үйлчилгээ
- React Native DOM - React Native-ын вэбд зориулсан туршилтын, цогц порт юм (React Native Web-тай бүү андуураарай. Зорилго нь өөр шүү)
- React Native Turbolinks - Turbolinks 5 ашиглан хосолмол апп хийх зориулалттай React Native-ын тохируулагч.
- React Native Desktop - Qt-ын QML ашиглан React Native-ыг Desktop-т ашиглах боломжийг олгох зорилготой төсөл. React Native Ubuntu нь дахин засвар орохоо больсон системийн дуудалт юм.
- React Native macOS - macOS болон Cocoa-д зориулсан React Native-ын туршилтын системийн дуудалт юм.
Өөрийн React Native платформ үүсгэх
Одоогоор React Native платформын бүр эхнээс нь хэрхэн үүсгэх тухай тийм ч их мэдээлэл байхгүй. Удахгүй гарах (Fabric)-ын нэг зорилго нь платформын ажлыг илүү хялбар болгох юм.
Нэгтгэх
React Native 0.57 дээр та өөрийн React Native платформыг React Native-ын JavaScript bundler болох Metro-ыг ашиглан бүртгүүлэх боломжтой. Энэ нь та react-native bundle-руу --platform example-ыг дамжуулж болно гэсэн үг. Ингэхээр .example.js гэсэн дагавартай Javascript файлуудыг хайж олно.
Платформоо RNPM-т бүртгүүлэхийн тулд таны модулийн нэр нь эдгээрийн аль нэгтэй таарч байх учиртай:
react-native-example-react-native-гэсэн топ модулиудыг хайна@org/react-native-example-react-native-гэсэн ямар ч модулиудыг хайна@react-native-example/module-@react-native-гэж эхэлсэн нэртэй ямар ч модулийг хайна
Та package.json дотроо үүнийг заавал оруулах ёстой:
{
"rnpm": {
"haste": {
"providesModuleNodeModules": ["react-native-example"],
"platforms": ["example"]
}
}
}
"providesModuleNodeModules" нь модулиудын массив бөгөөд Haste модулийн хайлтын зам дээр нэмэгддэг."platforms" нь платформуудын массив ба хүчин төгөлдөр байгаа платформ болж нэмэгдэнэ.
